“Гэм зэм” жүжгийн тасалбар 50-100 мянган төгрөгийн үнэтэй байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гэм зэм” жүжгийн тасалбар 50-100 мянган төгрөгийн үнэтэй байна

/2022.02.18/ “Орфей” театр өнгөрсөн онд дэлхийн суут зохиолч Ф.М. Достоевскийн “Гэм зэм” жүжгийг Монголдоо анх удаа олны хүртээл болгосон билээ.

“Гэм зэм” постдрамын жүжиг нь театрт дурлагчдын анхаарлыг татаж, судлаач шүүмжлэгчид болон үзэгчдийн сайшаалыг хүртсэн юм. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр гуравдугаар сарын 3-наас 27-ныг хүртэл өдөр бүр 19:00 цагаас Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д тоглохоор болжээ.

Жүжгийн Ерөнхий найруулагчаар Москвагийн театрын урлагийн сургуулийн төгсөгч Мягмарнарангийн Батболд ажиллаж байна.

Энэ удаад жүжигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Танилцуулбал,

  • Пульхерия Александровнагийн буюу ээжийн дүрд МУГЖ Б.Нармандах
  • Разумихин буюу өмгөөлөгчийн дүрд жүжигчин Э.Ууганбаяр
  • Сэтгэцийн эмч Зосимовын дүрд жүжигчин Л.Дөлгөөн
  • Мөрдөгч Порфирий Петровичийн дүрд СТА Т.Ариунчимэг нар тоглох ажээ.

Жүжгийн тасалбар 50-100 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа бөгөөд Ticket.mn сайтаас худалдан авах боломжтой аж. Мөн “Орфей” касс руу 80025742, 90025742 дугаарт холбогдож захиалах боломжтой юм байна.

Дисней өөрийн гэсэн “Storyliving” орон сууцны хороолол барина
Дисней өөрийн гэсэн “Storyliving” орон сууцны хороолол барина
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.