Дисней өөрийн гэсэн “Storyliving” орон сууцны хороолол барина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дисней өөрийн гэсэн “Storyliving” орон сууцны хороолол барина

/2022.02.18/ Уолт Дисней компанийн орон сууцны хороолол АНУ-д бий болно. Диснейн "Storyliving" нэртэй цогцолборуудын хүрээлэн буй орчныг алдартай хүүхэлдэйн кинонуудынхтай ижил байлгана гэж компанийн төлөөлөгчид албан ёсны вэбсайтдаа мэдээлжээ.

Диснейн парк, туршилт, бүтээгдэхүүний албаны дарга Жош Д'Амеро “Бараг зуун жилийн турш Дисней дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн түүхийг бүтээсээр ирлээ. Компани 2 дахь зуундаа оршин тогтнох ажилдаа бэлтгэж байна. Бид Диснейн ид шидийг үзэгчидтэйгээ хуваалцах сонирхолтой шинэ арга замуудыг эрэлхийлж байна. Мөн анхны оршин суугчдаа өөрсдийн орон сууцандаа угтан авахыг тэсэн ядан хүлээж байна" гэж хэлжээ.

Үл хөдлөх хөрөнгийн BMB Development компани Диснейн шинэ төслийг боловсруулахад тусалж байгаа аж. Орон сууцны үнэ одоогоор тодорхойгүй байна. Блок бүрт оршин суугчдыг төрөл бүрийн клубт нэгдэхийг урьж, гишүүд семинар, курс, сайн дурын нэмэлт арга хэмжээ зохион байгуулах аж. Одоогийн байдлаар зөвхөн нэг цогцолборын байршил тодорхой болжээ. Котино хорооллыг Калифорнийн Коачелла хөндийн Ранчо Мираж хотод барих бөгөөд тус компанийг үндэслэгч Уолт Дисней өнгөрсөн хугацаанд гэр бүлийнхээ хамт амьдарч байжээ.

Котино хороолол руу нүүх хүсэлтэй хүмүүст эдлэн газар, байшин, орон сууц гэх мэт олон төрлийн сонголтыг олгох юм байна. Бүх үл хөдлөх хөрөнгө нь 9.7 га талбай бүхий баян бүрдийн эргэн тойронд байрлах бөгөөд тус хотод төрөл бүрийн дэлгүүр, ресторан, зугаа цэнгэлийн газар, далайн эргийн ойролцоох зочид буудалтай байхаар төлөвлөж байна.

2021 оны хоёрдугаар сард Дисней зомпани нь Fortune сэтгүүлийн хүмүүсийн хамгийн их хүндлэн биширдэг дэлхийн томоохон компаниудын нэгээр нэрлэгджээ. Тус байгууллага 332 байгууллагаас дөрөвдүгээр байрт жагссан байна. Эхний гуравт Apple, Amazon, Microsoft жагссан бол эхний аравт Starbucks, Berkshire Hathaway, Alphabet (Google-ийн толгой компани), JPMorgan Chase, Netflix, Costco Wholesale багтсан байна.

761 тохиолдол бүртгэгдэж 3 хүн нас барлаа
761 тохиолдол бүртгэгдэж 3 хүн нас барлаа
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.