3-р сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой материалыг АТГ-т өгнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

3-р сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой материалыг АТГ-т өгнө

/2022.2.14/ Мэдээ мэдээллийн nuuts.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүтээлээр 3-р сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой материалыг олон нийтэд дэлгэсэн билээ.

Сэтгүүлч С.Будрагчаа "БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзон нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгттэйгээ гэрээ байгуулж Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг шамшигдуулан завшсан асуудлыг шалгуулах өргөдлийг, бүх нотлох баримтын хамт маргааш өглөө 10:30 цагаас АТГ-т албан ёсоор хүлээлгэн өгнө" хэмээн өөрийн хуудсаараа мэдээлж байна.

Ж.Соронзон нь 3-р сургуулийн спортын талбайд барилга барих зөвшөөрлийг хууль бусаар олгохын сацуу, өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгттэй тус орон сууцанд түрээсийн гэрээ байгуулан жилд 1 тэрбум хүртэл төгрөгийг олгодог байжээ. Ингэхдээ нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулдаг байсан бол тэтгэвэрт гарахынхаа өмнөхөн тус гэрээг 5 жил хүртэл хугацаатай байгуулсан байна.

Үүгээр зогсохгүй өөрийн нөхөртэй мөн сургалтын гэрээ байгуулж, сард 10 сая төгрөгийн цалин олгодог байсныг баримтаар нотолжээ.

Ковидоор хүндээр өвдсөн хүмүүс алцгеймер тусах магадлалтай
Ковидоор хүндээр өвдсөн хүмүүс алцгеймер тусах магадлалтай
 
Тийболын улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг,  9 дүүргийн 1500 гаруй тамирчин оролцож байна
Тийболын улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 1500 гаруй тамирчин оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.