/2022.2.14/ Алцгеймер гэдэг нь ой санамж, сэтгэн бодох чадварыг аажмаар үгүй хийдэг тархины өвчин юм.
Олон улсын Алцгеймерийн холбоо гэж байдаг. Тус холбооноос ДЭМБ-тай хамтран ковидын хожуу үеийн нөлөөллийг судлахаар 25 улс оронд ажиллаж байна.
Ковидын өвчлөлийн талаарх олон асуулт хариултгүй хэвээр байгаа. Түүний гол асуултын нэг нь тархинд ямар нөлөө үзүүлэх нь одоог хүртэл нарийн тодорхойлогдоогүй.
Хоёрдугаар сарын 3-нд олон улсын хэвлэлүүдээр Колумбын их сургуулийн нэгэн судалгаа нийтлэгдсэн юм. Судалгаанд өгүүлснээр ковидын улмаас амиа алдсан хүний тархинд алцгеймер тусаж нас барсан хүнийхтэй адил өөрчлөлт орсон байжээ. Гэвч энэ судалгааг маш цөөхөн хүн дээр хийсэн байна.
Судалгаагаар "Тархины манан"-ийн шинж тэмдэг, зүрх судас нь өөрчлөгдсөн байгааг тодорхойлжээ. Судлаач Эндрю Маркс "Ковидын халдвараар хүндээр өвчилсөн хүмүүс хожим нь алцгеймерээр өвчлөх магадлалтай" хэмээжээ. Гэвч энэ дүгнэлтээ хийхэд дахиад илүү их судалгаа хийх шаардлагатай байгаа ажээ.
Гэвч бүх судалгааны эцсийн хариулт нь ковидын вакцины нэмэлт тунд хамрагдах шаардлагатай байгааг илэрхийлсээр байгаа юм.
Эх сурвалж: https://www.cuimc.columbia.edu