“Friends” цувралын ЛГБТ хэсгийг цензурдсан гэж буруутгагдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Friends” цувралын ЛГБТ хэсгийг цензурдсан гэж буруутгагдаж байна

The Friends cast in 2002

/2022.02.14/: Хятадын хэд хэдэн стриминг платформыг АНУ-ын "Найзууд" sitcom буюу инээдмийн киноны ЛГБТ хэсгийн цензурдан хассан хэмээн буруутгаж байна.

Тус шоу энэ долоо хоногийн эхээр Хятадад Tencent, Bilibili, Sohu, iQiyi болон Алибабагийн Youku дээр дахин гарсан байна.

Гэвч Хятадын шүтэн бишрэгчид лесбиян дүр, өөр нэг ижил хүйстний үнсэлтийг харуулсан хэсгүүдийг устгасан байна хэмээн гомдолложээ.

Үзэгдлүүдийг яагаад устгасан нь тодорхойгүй байгаа бөгөөд тус платформуудын аль нь ч олон нийтэд хариу өгөөгүй байна.

1994-2004 онуудад гарч байсан тус шоу нь Нью-Йорк хотод төвлөрөх бөгөөд Женнифер Энистон, Куртени Кокс, Лиза Кудроу, Мэтт Ле Блан, Мэттью Перри, Дэвид Швиммер нар гол дүрд тоглосон ба тэдний эргэн тойронд үйл явдал өрнөнө.

Найзууд цуврал Хятадад маш олон дагагчтай бөгөөд Хятадын олон үзэгчид тэдний англи хэл сайжрахад цуврал нөлөөлсөн ба АНУ-ын соёлтой танилцуулсан гэжээ.

Гэвч Хятадын шүтэн бишрэгчид тус цувралын шинэ ангийг гаргахдаа зарим үзэгдлүүдийг орхигдуулсан талаар олон нийтийн сүлжээнд сэтгэл дундуур байгаагаа хуваалцжээ.

The one where 'Friends' helped keep me in the closet | EW.com

Жишээ нь гол дүр болох Россын хуучин эхнэр өөрийгөө лесбиян гэдгээ мэдээд түүнийг орхисон тухай яриа өрнөдөг хэсгийг тайрсан байжээ.

Хадмал орчуулгыг мөн бэлгийн дур хүслийн тухай яриаг гуйвуулах зорилгоор буруу орчуулсан хэмээн South China Morning Post мэдээлэв. Киноны нэг хэсэг дээр "олон удаа дур тавих" гэсэн хэллэгийг "эмэгтэйчүүдийн эцэс төгсгөлгүй хов жив" хэмээн гуйвуулан хятад хэл рүү хөрвүүлсэн байна.

"Энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүслийг үл тоомсорлохоос гадна ... энэ нь эмэгтэйчүүдийн жендэрийн хэвшмэл ойлголтыг бататгаж байна" гэж нэгэн хэрэглэгч олон нийтийн сүлжээний Weibo сайтад бичсэн байна хэмээн CNN мэдээлэв.

"Хэрэв тус шоуг байгаа уур амьсгалаар нь бүрэн хувилбараар нь үзүүлж чадахгүй бол импортлох хэрэггүй" гэж өөр нэгэн бичжээ.

Хэд хэдэн хэрэглэгчид шоуг эсэргүүцэн бойкот зарлахыг уриалсан байна.

#FriendsCensored гэсэн хаштаг сүүлийн өдрүүдэд Weibo сайтад түгээмэл үзэгдэх болоод байна. Гэвч ням гарагт хаштаг болон бусад хувилбаруудыг хайхад тэг эсвэл хязгаарлагдмал гэсэн үр дүн гарсан нь Хятадын удирдагчдын анхаарлыг татсан байх магадлалтай юм.

Friends Censored on China's Streaming Platforms | CBR

Сүүлийн жилүүдэд Хятад улс "бүдүүлэг" болон садар самуун сурталчилсан агуулга бүхий олон арван мянган цахим хуудас, олон нийтийн сүлжээний хаягуудыг хааж, хууль бус эсвэл Хятадын эсрэг гэж үзсэн бусад материалыг хааж эхэлжээ.

Лэди Гага, Жастин Бибер, BTS K-Pop хамтлагын тоглолтын зургуудыг өнгөрсөн жилийн Найзууд цавралыг тусгай дугаараас хассан байна.

Яагаад эдгээр дуучдыг шоуны эцсийн хэсгээс хассан нь тодорхойгүй байгаа ч дээр дурдагдсан уран бүтээлчид өмнө нь Хятадыг доромжилсон хэрэгт буруутгагдаж байсан аж. Тухайлбал, Леди Гагаг 2016 онд Далай ламтай уулзсаны дараа тус улсад аялан тоглолт хийхийг нь хоригложээ.

Эх сурвалж: BBC

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засаг аажмаар сэргэж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засаг аажмаар сэргэж байна
 
Эрээнээр нэвтэрсэн Хятад-Европын ачааны галт тэрэгний хэмжээ 1.7 сая тонн болжээ
Эрээнээр нэвтэрсэн Хятад-Европын ачааны галт тэрэгний хэмжээ 1.7 сая тонн болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.