/2022.2.14/ Германы канцлер Олаф Шольц Украинд очоод байна.
Украины зүгээс ОХУ-ыг 100 мянга гаруй цэргээ тус улсын хил орчимд байршуулснаа тайлбарлахыг шаардаж байгаа ч ОХУ үл тоосон байдал үзүүлээд байгааг шүүмжилж байна.
Харин Британид суугаа Украины Элчин сайд Украин улс дайнаас зайлсхийхийн тулд НАТО-ийн саналаас татгалзаж болзошгүй талаарх мэдээлэл өгчээ. Элчин сайд Вадим Пристайко BBC-д хэлэхдээ "ОХУ-ын Ерөнхийлөгч Путин дайны нөхцөл байдал өдөөж байна хэмээн мэдэгдэл хийсэн нь Украин улс НАТО-д элсэх хүсэлтээ эргэн харахад хүргэлээ" хэмээжээ.
Эх сурвалж: Аль Жазира