Автомашинтай хурдан морь дагаж яваад онхолдож, нэг иргэн нас баржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашинтай хурдан морь дагаж яваад онхолдож, нэг иргэн нас баржээ

/2022.02.14/ Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл онхолдож хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдөр буюу өчигдөр 16:42 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Цагдаагийн байгууллага осол болсон газар болох Улаанбадрах сумын 2-р баг “Хонгорын элс” гэх газарт очиход суудлын машин онхолдож, зорчиж явсан нэг иргэн нас барж, жолоочоос гадна 1 иргэн биедээ гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байжээ.

Одоогоор Дорноговь аймаг дах цагдаагийн газрын Замын-Үүд сум дах сум дундын цагдаагийн хэлтэсээс дээрх хэргийг шалгаж байгаа аж.

Урьдчилсан байдлаар малчид хэсэг, бүлгээрээ сунгаа хийж морьд дагаж яваад онхолдсон гэх мэдээлэл байгаа байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Мөн тус уралдаан нь албан ёсны зөвшөөрөлгүй байжээ .

Дулааны улирал эхэлж байгаатай холбоотой малчид уралдааны морио хөлслөх, үсэргээ, сунгаа хийхдээ автомашин, мотоциклоор дагах явдал нэлээдгүй гардаг тул зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Бээжин-2022: К.Валиеваг тэмцээндээ оролцохыг зөвшөөрөв
Бээжин-2022: К.Валиеваг тэмцээндээ оролцохыг зөвшөөрөв
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.