Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгө өнөөдөр орж дуусна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгө өнөөдөр орж дуусна

/2022.02.09/: Төрөөс олгодог хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-ны өдөр шилжүүлдэг билээ.

Харин энэ сарын 20-ны өдөр нь ням гарагт таарж байгаа тул Хүүхдийн мөнгөн хуримтлалыг энэ сарын 17-ны өдөр бүртгэлтэй дансанд шилжүүлэхээр болсон тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ. Тэрээр:

-Энэ сарын 20-ны өдөр Ням гарагт таарч байгаа учраас Хүүхдийн мөнгө хоёрдугаар сарын 17-ны өдөр олгохоор болсон.

Хэрэв Та хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх эсэх, эсвэл өөрийн дансанд хүлээж авах хүсэлт илэрхийлсэн бол одоо дахин ямар нэг үйлдэл хийх хэрэггүй.

Ибаримтаар эсвэл Ихаламжаар хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаж бол болно. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана.

Харин шинээр төрсөн хүүхэддээ хүүхдийн мөнгө авах бол хүүхдийн мөнгөнд хамрагдах тусдаа хүсэлт гаргах, банкны данс нээлгэх, бүртгэх зэрэг шат дараатай арга хэмжээ авна. Үүнийг цахимаар эсвэл манай Халамжийн хэлтэст биечлэн өгч болно" гэжээ.

Охидод ариун цэврийн хэрэглэл өгөхөд сард 2 тэрбум төгрөг шаардлагатай
Охидод ариун цэврийн хэрэглэл өгөхөд сард 2 тэрбум төгрөг шаардлагатай
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.