Монголбанк 2022 оны нэгдүгээр сард 1.6 тонн үнэт металл худалдан авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 312 кг-аар өссөн үзүүлэлт юм. Нэгдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 48.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 64.1 кг үнэт металл худалдан авсан байна.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны нэгдүгээр сард 166,244.80 төгрөг байлаа.
2018-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)
2010-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
2022 оны 1 дүгээр сард Монголбанкны худалдан авсан алтны үнэ (төгрөг/грамм)
Эх сурвалж: Монголбанк