“Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3” эмэгтэйчүүдийн нүцгэн жагсаалыг зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3” эмэгтэйчүүдийн нүцгэн жагсаалыг зохион байгуулна

/2022.02.09/ “Иргэдийн шударга шүүх” ТББ, “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас “Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3” сэдэвт Ээжүүд эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн нүцгэн жагсаал зохион байгуулах тухай асуудлаар мэдээлэл өглөө.

- "Худалдаачдад зориулсан бодлого, яам, хууль байхгүй нь хэрэглэгчдэд ч мөн адил хохирол учруулж байна. Монголын худалдаачдын холбоо ТББ-аас гуравдугаар сарын 8-нд ээжүүд, эмэгтэйчүүд, худалдаачдын эрх ашгийг хамгаалж жагсаал цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн гуравдугаар сарын 7-нд Монголын худалдаачдын холбоо ТББ-ын ээлжит их хурлыг зохион байгуулна.

Монголын худалдаачдын холбоо ТББ-ын менежер н.Отгонбаяр:

- Өнөөгийн нийгэм худалдаачдын эрх ашгийг зөрчиж байна. Тэгш бус байдал бий болоод байна. Банк, санхүүгийн байгууллага худалдаачдад өдрийн зээл л өгдөг. Байгаа хөрөнгөө барьцаалаад зээл авъя гэхээр маш өндөр барьцаа нэхдэг. 100 сая төгрөг зээлэхэд 500 сая төгрөгийн хөрөнгийн барьцаа шаардаж байгаа юм.

Гэтэл эрх мэдэлтэй, албан тушаал өндөртэй хүмүүст ямар ч барьцаагүй "ирээдүйд олох орлого"-оор зээл олгодог. Энэ байдалд бид маш гомдолтой байна.

Шүүх, цагдаа, прокурор, АТГ нь ер хууль хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс хэн дуртай нь хуулийг мушгин гуйвуулдаг болсон байна. Хууль хэрэгжүүлэгч байгууллага нь өөрсдөө шударга бус байдлыг бий болгож байна.

ОХИД: Ариун цэврийн хэрэглэл үнэгүй болчихвол МАШ ХЭРЭГТЭЙ
ОХИД: Ариун цэврийн хэрэглэл үнэгүй болчихвол МАШ ХЭРЭГТЭЙ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.