Хоёрдугаар улирлын хичээл хоёрдугаар сарын 14-ний өдөр эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёрдугаар улирлын хичээл хоёрдугаар сарын 14-ний өдөр эхэлнэ

2021-2022 ОНЫ ХОЁРДУГААР УЛИРЛЫН ХИЧЭЭЛ 02 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР ЭХЭЛНЭ.

Ковид-19 халдварын батлагдсан тохиолдол

  • 2021.02.01. 1196
  • 2021.02.02. 1488
  • 2021.02.03. 964
  • 2021.02.04. 426
  • 2021.02.05. 570
  • 2021.02.06. 637
  • 2021.02.07. 860

2021-2022 оны хичээлийн жилийг хуульд заасан хугацаанд буюу есдүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэв. Халдварын нөхцөл байдлын улмаас 5/9 зарчмыг баримтлав. Энэ хичээлийн жилийн нэгдүгээр улиралд

  • 100 хувь танхимаар 469 сургууль, 223.406 сурагч
  • Хосолсон буюу 5/9 зарчмаар 365 сургууль, 478.164 сурагч
  • 100 хувь цахимаар 8 сургууль, 12.152 суралцагч хичээллэв.

Нэгдүгээр улиралд 73 цэцэрлэг, 413 сургуульд халдвар бүртгэгдсэн байна. Үүнээс 1 тохиолдол бүртгэгдсэн цэцэрлэг 69, сургууль 332 байгаа нь боловсролын байгууллага халдварын голомт болохгүй байгааг, мөн 5/9 зарчим оновчтой хувилбар байсныг баталж байна.

Боловсролын хүрээлэнгээс зохион байгуулсан 2021 оны судалгаагаар цаашид хичээл сургалтын үйл ажиллагааг

  • Танхимаар 64 хувь
  • Цахимаар 23 хувь
  • Хосолсон 13 хувь үргэлжлүүлэх нь зөв гэж хариулжээ.

Боловсролын хүрээлэнгийн судалгаанд дурдсанаар улсын хэмжээнд 1931 хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй байна гэжээ.

Багш нарын вакцинд хамрагдалт 90-ээс дээш хувьтай байна. Харин суралцагчдын тухайд

  • 12-15 нас 78 хувь
  • 16-17 нас 85 хувь
  • Мэргэжлийн боловсролд суралцагчдын 65.7 хувь
  • Дээд боловсролын байгууллагад суралцагчдын 40.1 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна.

Эх сурвалж: БШУЯ

Таргалалттай хүмүүс ковидоор халдварлавал хүндрэх магадлал өндөр
Таргалалттай хүмүүс ковидоор халдварлавал хүндрэх магадлал өндөр
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.