/2022.01.22/
Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх ажлыг “Эрдэнэт” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлэх 4 жилийн хугацаатай санамж бичиг байгууллаа.
Эрдэнэт сургууль нь Эрдэнэт үйлдвэрт ажиллах хүч бэлтгэж, 3.2-оос дээш голч дүнтэй төгсөгч тус үйлдвэрт шууд ажилтан болдог. Цаашид ШУТИС-тай зөвшилцөж 3 хөтөлбөрийг 100 хувь тус сургуульд нутагшуулна. Тухайн гурван хөтөлбөрөөр ШУТИС мэргэжилтэн давхардуулж бэлтгэхгүйгээр зохицуулалт хийгджээ