/2022.01.11/: Монгол Улсад омикрон хувилбар илэрсэнтэй холбогдуулан өчигдөр Дорнод аймгийн Онцгой комисс хуралджээ.
Комиссын хуралдаанаар Монгол Улсад Ковид-19 цар тахлын Омикрон шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор дараах шийдвэрүүдийг гаргажээ.
1. Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын олон нийтийг хамарсан хурал, цуглаан арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хугацаанд хязгаарлах.
2. Худалдаа, үйлчилгээний байгууллагыг ажиллах цагийн хуваарийг оройн 22:00 цаг хүртэл ажиллуулах 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоногийн хугацаанд.
3. Олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоногийн хугацаанд хязгаарлах.
4. Вакцины сэргээх тунгийн ажлыг эрчимжүүлэх.
5. Сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд зохион байгуулахыг уриалах.
6. Голомт бүхий сумдуудад голомтыг цомхотгох, тархалтыг бууруулах хариу арга хэмжээний багийг ажиллуулж, мэргэжил аргазүйгээр хангах.
7. Мэргэжлийн байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд шинэ давалгаанаас урьдчилан сэргийлэх 1 сарын аян зохион байгуулах.
8. Эмийн нөөц, багцыг бүрдүүлэх бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хангах.
9. Аймгийн нутаг дэвсгэр дээр бүх төрлийн шагнал гардуулах арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл буюу 15 хоногийн хугацаанд түр зогсоох.