/2022.01.10/ УОК-ын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ дарга Ц.Билэгтсайхан:
-Халдварын тоо огцом нэмэгдэж байна. 2022 оны эхний долоо хоногийг өмнөх оны сүүлийн долоо хоногтой харьцуулвал халдварын тоо эрс нэмэгдсэн. Эмнэлэгийн орны хүрэлцээ УБ хотод 1715 ор, орон нутагт 894 ор дэлгэсэн. Орны ачаалал нэмэгдэж, хүлээлгэ үүсэж байна. ЭМЯ-аас нэгдсэн байдлаар ор зохицуулах баг гарсан. Энэ багийн зарчим нь эрсдэл бүхий иргэдээ эрэмбэлж, иргэдийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэе гэж байна. Энэ бүлэг нь 65-аас дээш насныхан, 1-2 суурь өвчтэй, жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүд, вакциндаа огт хамрагдаагүй иргэд багтана.
Цаашид тохиолдлын тоо ихэсвэл яах вэ гэдэг төлөвлөгөө гарсан. Өнөөдрийн тухайд 4000 ор бэлтгэсэн бол ойрын хугацаанд 1200 ор нэмж дэлгэхээр бэлтгээд байна.
Дархлаа сэргээх дөрөв дэх тунг цэрэг цагдаа, эмнэлэгийн ажилтнууд, онцгой байдлын ажилтнуудад хийхээр болсон. Иргэдийн хувьд наймдугаар сараас хойш 4,5 сарын дараа үзэхэд тухайн үед гурав дахь тунд хамрагдсан иргэдэд дархлааны тун хэдийгээр байгаа боловч тийм их биш байна. Тиймээс дөрөв дэх тунд сайн дурын үндсэн дээр хамрагдахыг зөвлөж байгаа.