ШУУРХАЙ: Хязгаарлалт, хорио тогтоох шийдвэр гаргахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Хязгаарлалт, хорио тогтоох шийдвэр гаргахгүй

/2022.1.10/ УОК-оос мэдээлэл хийлээ. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой үйл ажиллагаануудыг хэлэлцжээ.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү,

-Эрүүл мэндийн сайд С.Энхболд дотоодод омикрон хувилбарын тохиолдол батлагдсан талаарх мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Өмнө нь мэдээлж байсанчлан Засгийн газар, УОК аль болох хөл хорио, хязгаарлалт тогтоохгүй байх байр суурьтай байгааг дахин хэлье.

Манай улсад томуу болон томуутөст өвчний вирүс дэгдэж, амбулаториор эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд тархалт өндөр байна. Үүнтэй зэрэгцээд омикрон хувилбарын тархалт эхэллээ. Энэ нь халдварын дөрөв дэх давалгаа болон эхэлж байна. Нэгдүгээр сарын 20-доос хоёрдугаар сарын 10-ны үед халдварын оргил үе болж, өдөрт 10-20 мянган халдвар бүртгэгдэх тооцоо байна.

Байгууллагууд нэгэн дор ажилтнууд нь олноор халдвар авах магадлалтай тул аль болох ээлжээр, цахимаар ажиллуулах нөхцлийг хангахыг зөвлөж байна. Омикрон хувилбар нь вакцины гурав, дөрөв дэх тунтай иргэдэд хөнгөн тусаж байгаа тул аль болох гэрээр эмчлүүлэх, вакциндаа хамрагдахыг сануулж байна.

Манай улсад вакцины нөөц хангалттай байгаа тул гагцхүү иргэд та бүхэн вакциндаа идэвхтэй хамрагдаарай.

Сар шинийн баярын хувьд халдварын оргил үетэй давхцаж байгаа тул иргэдийг цомхон тэмдэглэхийг уриалсан.

Хичээл сургуулийг эхлэх үед цаг үеэ харж байгаад шийдвэр гаргана. Бид аль болох хөл хорих шийдвэрийг гаргахгүй байхад чиглэнэ. Зорилтот бүлгийн тал хувь нь гурав дах тунд хамрагдсан, дөрөв дэх тунд хамрагдаж эхэлсэн тул вакцины үр нөлөө гарна.

ХӨСҮТ дарга Ц.Билэгтсайхан:

-Халдварын тоо огцом нэмэгдэж байна. 2022 оны эхний долоо хоногийг өмнөх оны сүүлийн долоо хоногтой харьцуулвал халдварын тоо эрс нэмэгдсэн. Эмнэлэгийн орны хүрэлцээ УБ хотод 1715 ор, орон нутагт 894 ор дэлгэсэн. Орны ачаалал нэмэгдэж, хүлээлэг үүсэж байна. ЭМЯ-аас нэгдсэн байдлаар ор зохицуулах баг гарсан. Энэ багийн зарчим нь эрсдэл бүхий иргэдээ эрэмбэлж, иргэдийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэе гэж байна. Энэ бүлэг нь 65-аас дээш насныхан, 1-2 суурь өвчтэй, жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүд, вакциндаа огт хамрагдаагүй иргэд багтана.

Цаашид тохиолдлын тоо ихэсвэл яах вэ гэдэг төлөвлөгөө гарсан. Өнөөдрийн тухайд 4000 ор бэлтгэсэн бол ойрын хугацаанд 1200 ор нэмж дэлгэхээр бэлтгээд байна.

Дархлаа сэргээх дөрөв дэх тунг цэрэг цагдаа, эмнэлэгийн ажилтнууд, онцгой байдлын ажилтнуудад хийхээр болсон. Иргэдийн хувьд наймдугаар сараас хойш 4,5 сарын дараа үзэхэд тухайн үед гурав дахь тунд хамрагдсан иргэдэд дархлааны тун хэдийгээр байгаа боловч тийм их биш байна. Тиймээс дөрөв дэх тунд сайн дурын үндсэн дээр хамрагдахыг зөвлөж байгаа.
Нью Йорк хотын орон сууцанд гарсан галаас болж 19 хүн амиа алджээ
Нью Йорк хотын орон сууцанд гарсан галаас болж 19 хүн амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.