/2022.01.10/ Нью-Йорк хотод сүүлийн 30 жилд тохиосон хамгийн том гал түймрийн улмаас 19 хүн амиа алдаж, есөн хүүхэд, олон арван хүн шархадсан байна.
Түймэр гарсан доод давхрын орон сууцнаас утаа гарч байхад байрнаасаа гарч чадахгүй гацсан иргэд цонхоо хагалж, хаалганы доогуур нойтон алчуур чихжээ. Амьсгалж чадахааргүй харанхуй хонгилоор сандран зугтсан тухай амьд үлдэгсэд хэлжээ.
Нью-Йорк хотын дарга Эрик Адамс ням гарагт хотын Бронкс дүүрэгт байрлах Twin Parks орон сууцанд гарсан галын улмаас 19 хүн амиа алдсан гэж мэдэгдэв.
Амиа алдсан хүүхдүүд 16 ба түүнээс доош настай байсан гэж хотын даргын ахлах зөвлөх Стефан Рингел мэдэгдэв.
Таван арав гаруй хүн гэмтэж, 13 хүний биеийн байдал хүнд байсан тул эмнэлэгт хүргэгджээ. Шинжээчийн хэлснээр хохирогчдын дийлэнх нь утаанд хүчтэй хордсон байна. Галын шалтгаан нь нэг орон сууцны унтлагын өрөөний зөөврийн цахилгаан халаагуураас гарсан гэж албаныхан мэдээлэв. Хаалгаа онгорхой орхисноос болж утаа барилгын давхар бүрт тархсан байна.
Аюулгүй байдлын талаарх асуултууд
Оршин суугчид 1970-аад оны эхээр баригдсан хямд үнэтэй орон сууцны барилгад хуурамч дохиолол их гардаг байсан тул эхэндээ утааны дохиоллыг үл тоомсорлодог байсан гэжээ.
Оршин суугч Сандра хонгилоор дүүрэн хүн гүйлдэж "Гарцгаагаарай" гэх чимээг сонсмогцоо нохойгоо шүүрэн авч галаас гарч амжсан бол 61 настай Клэйтон харанхуй шатаар доош тэмтчин гарчээ.
"Би чадах чинээгээрээ шатаар доошоо гүйсэн ч хүмүүс миний дээгүүр унаж, хашгирч байсан" гэж Клэйтон утааны улмаас эмчлүүлж байсан эмнэлгээс ярьжээ.
Энэхүү галыг унтраахын тулд 200 гал сөнөөгч оролцжээ.
Эх сурвалж: Al Jazeera