/2022.01.10/: Онцгой байдлын ерөнхий газарт гал түймэр болон аврах ажиллагаатай холбоотой 35 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Нийслэлийн хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 3-9-ний өдрүүдэд гал түймрийн 30, аврах ажиллагааны 5, нийт 35 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэсэн.
Дээрх хугацаанд гал түймрээс 970 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж ажилласан байна. Мөн хугацаанд гал түймэрт өртөж 4 иргэн түлэгдэж гэмтсэн байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Эх сурвалж: ОБЕГ