/2022.01.07/ Хөх хотод суух консул асан, Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэд хилийн хориг тавьжээ.
Түүнд:
- БНХАУ-ын Хөх хотод Ерөнхий консул байхдаа 2017-2019 онд байрны түрээсийг төсвөөс гаргуулсан.
- Жил бүр төсвөөс 80 мянган юань гаргуулж, өөртөө давуу байдал бий болгосон.
- 2016-2019 онд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг жил төсвөөс гаргуулж өөртөө давуу байдал бий болгосон.
- Ерөнхий консул Хятадаас Монгол руу галт тэргээр ирэх журамтай атал тэрээр 2018 онд онгоцоор гэр бүлийн хамт зорчиж өөртөө давуу байдал бий болгосон.
- 2018 оны зургаадугаар сард Консулын газрын гурван автомашиныг шинэчилсэн бүртгэлд хамруулсан байхад 2018 оны долдугаар сарын 31-нд БНХАУ-ын ирнэгтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж ашиглуулсан гэх үндэслэлээр хилийн хориг тавьсан байна.