“Назарбаевын гэр бүлийн” хоёр онгоц Бишкект газардсан тухай мэдээлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Назарбаевын гэр бүлийн” хоёр онгоц Бишкект газардсан тухай мэдээлэв

Private Jets of the Most Influential People on Earth

/2022.01.07/: Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын гэр бүлд харьяалагддаг хувийн хоёр онгоц Бишкекийн Манас нисэх онгоцны буудалд газардсан тухай Киргизийн хэвлэлүүд мэдээлж байна.

Киргизийн мэдээллийн “24.kg агентлаг пүрэв гарагт Bombardier Global Express онгоц Манас нисэх онгоцны буудалд газардсан гэж Flightradar24 мэдээлсэн ба онгоц 23:20 цагт Бишкект газардсан тухай мэдээлэв.

Сонины мэдээлснээр, "Назарбаевский" нэртэй өөр нэг ижил төстэй онгоц Манас нисэх онгоцны буудалд 22:10 орчимд техникийн зогсоол дээр газарджээ.

"Магадгүй багийнхан амрах юм уу түлш цэнэглэх шаардлагатай байсан байх. Ийм тохиолдолд зорчигчдын хэн нь ч онгоцноос гарч чадахгүй, ачаа нь буудаггүй" гэж нисэх онгоцны буудлын төлөөлөгч 24.kg мэдээллийн агентлагт мэдээлжээ.

Пүрэв гарагт АНЭУ-аас нэг хувийн Bombardier онгоц ирснийг Манас нисэх онгоцны буудлын хэвлэлийн алба Интерфакс агентлагт баталлаа. Хэвлэлийн албаны төлөөлөгч хэлэхдээ, арилжааны нислэг хийж байсан онгоц тул хэн нисэж явсан нь тодорхойгүй байна гэжээ.

Эх сурвалж: интерфакс

ЭМЧ: Нүдний хараа, дэлгэцийн өвчин
ЭМЧ: Нүдний хараа, дэлгэцийн өвчин
 
Бодлогын хүү бууруулж эдийн засагт ЭЕРЭГ дохио өгөв
Бодлогын хүү бууруулж эдийн засагт ЭЕРЭГ дохио өгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.