Өмнөговь аймгийн Цогтцэций сумынхан Үндсэн хууль ЗӨРЧИВ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумынхан Үндсэн хууль ЗӨРЧИВ

/2022.1.5/ Монгол Улсын Үндсэн хуулийн арвандөрөвдүгээр зүйлийн 2-т:

2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна хэмээн заасан байдаг.

Гэтэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид Үндсэн хуулийнхаа энэ заалтыг огт мэддэггүй бололтой. Тэд нутгийнхаа "Дархан бэр"-ийг шалгаруулна гэнэ. Дархан бэр гэдгийнхээ шалгаруулалтад "Гурван хүү төрүүлсэн бол" гэжээ.

Өөрөөр хэлбэл, охин төрүүлсэн бол ямар нэгэн шалгуурт орохгүй, ер нь хүн төрүүлсэнд тооцогдохгүй юм болов уу. Энэ нь охин хүйсийг цаашлаад эмэгтэйчүүдийг дорд үзсэн, ялгаварлан гадуурхсан хэрэг юм. Эх хүн хүйс бус хүн төрүүлэхийн тулд ялгаагүй арван сэр тээж, ангир уургаа хөхүүлэн өсгөдөг билээ.

Хүн бүрийн тэгш эрхийн төлөө дэлхий нийт тэмүүлж байхад Монгол Улсын нэгэн сум 70 хүрэхгүй мянган хүнээ ийнхүү эр, эмээр нь талцуулж, ялгаварлан гадуурхах шийдвэрийг Үндсэн хууль зөрчин, төрийн нэрийн өмнөөс гарган суудаг ажээ.

22 оны приус 24-32 мянган долларын үнэтэй
22 оны приус 24-32 мянган долларын үнэтэй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.