“Хүүхэд түлэгдлээ“ гэх хандивын пост нь ХУУРАМЧ байж болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүүхэд түлэгдлээ“ гэх хандивын пост нь ХУУРАМЧ байж болзошгүй

/2022.1.3/ Өвдөж, зовсон хүүхдүүдийнхээ зургийг тавьж иргэдээс тусламж хүссэн пост сошиал хуудсуудад ар араасаа хөвөрнө.

Гэвч та уярч, сайхан сэтгэлээр юу юугүй хандив өргөхийнхөө өмнө азнаарай.

Тухайн зарыг сайтар нэг анзаараад үзээрэй. Зарыг нийтэлсэн хаяг руу нь орж үзэх, тухайн зарын зураг болон постонд орсон үгээр хайлт хийгээд үзэхийг сануулж байна. Жишээ нь, дараах постыг та олон группээс харсан байх.

Дээрх пост нь "11 сарын 10-ны шөнө манай гэр бүлд санамсаргүй байдлаар" хэмээн эхэлж байна. Ингээд энэ постын зургаар эхлээд хайлт хийгээд үзье.

Энэ зураг нь 2014 оноос эхлээд "Бага насны хүүхдийн түлэгдэлт" сэдэвтэй мэдээ бүхэнд ашиглагдаж байсан зураг гэдгийг дараах хайлтын үр дүнгээс харж болно.

Постын текстээр хайлт хийгээд үзвэл энэ пост нь шинээр нийтлэгдэх бүртээ хүүхдийн нэр болон эмгэнэлт үйл явдал болсон он сар нь өөрчлөгдөж байхыг харж болно.

Цаашлаад энэхүү постыг байнга түгээж байдаг SBat Erdene гэдэг фэйсбүүк хаяг руу ороод харвал энэ хаягт дандаа тусламж хүссэн хүүхдүүдийн зургаар дүүрэн пост байхыг та бүхэн олж харах боломжтой.

Хамгийн сүүлд энэ хаяганд цусны өвчтэй тул химийн эмчилгээнд шаардлагатай мөнгийг өгнө үү хэмээн нийтэлжээ. Мөн пост бүртээ "Аав нь:Батэрдэнэ хаан банк 5302085409 Утас 96693684" гэсэн мэдээллийг хавсаргасан байна.

Өвдөж зовсон хүүхдүүдийн зургийг ашиглаж, тэдний зовлонгоор мөнгө олох хүсэлтэй ийм хүйтэн сэтгэлтнүүд байдгийг санаж, хандивын аянд болгоомжтой хандахыг та бүхэнд сануулж байна. Магадгүй энэ нийтлэлийн дараа энэ хаягийг устгаж, мөн дахиад өөр нэрээр, өөр постуудаар хандив гуйж, залилан хийж байж болзошгүй гэдгийг санаарай.

Гурав дахь тун хийлгэснээс хойш 3 сарын дараа эсрэг биеийн түвшин буурч байна
Гурав дахь тун хийлгэснээс хойш 3 сарын дараа эсрэг биеийн түвшин буурч байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.