/2021.12.31/: Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын хүрээнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр зохион байгуулдаг оны шилдэг уран бүтээлч шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.
Соёлын яамнаас уг арга хэмжээний хамрах хүрээг өргөтгөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд шилдэг уран бүтээлийг тодруулах номинацыг шинээр бий болгоод байна.
13 дахь жилдээ зохион байгуулагдах "Мөнгөн мод" оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслолын арга хэмжээ 2022 оны нэгдүгээр сарын 22 нд зохион байгуулагдах бөгөөд 12 шилдэг уран бүтээл, 12 шилдэг уран бүтээлчийг шилдэгээр тодруулж тус бүрт “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгийн урамшуулал олгох юм.
Эх сурвалж: Соёлын яам