ЗТХЯ: Монголын анхны блокчейнд суурилсан автомашины үйлдвэрийг нээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗТХЯ: Монголын анхны блокчейнд суурилсан автомашины үйлдвэрийг нээлээ

/2021.12.07/: Монголын анхны блокчейн технологид суурилсан суудлын автомашин угсрах үйлдвэрийн эхний хэсэг ашиглалтад орж, 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд нээлтээ хийв.

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, “Барс Моторс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Дэмбэрэл нарын хүмүүс ёслолыг нээлээ.“Барс Моторс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Дэмбэрэл “Манай улсад автомашины хэрэглээ асар өндөр учраас жилд 60-70 мянган хуучин машин импортолдог. Улсын хэмжээнд жил бүр 500-800 сая ам.долларыг автомашин импортлоход зарцуулдаг гэсэн тооцоо бий. Үүнийг дагаад түлшний хэрэглээнд ч их хэмжээний валют гадны улс руу урсан оддог.

Харин “Барс Моторс” ХХК гадагшаа урсах эдийн засгийн урсгалыг сааруулах, автомашин үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг ахиулах, хэрэглэгчид монголын нөхцөлд зориулан үйлдвэрлэсэн шинэ машин унах боломж олгохыг зорилоо. МОЗО-г үйлдвэрлэж буйн гол ач холбогдол энэ. Өнөөдөр зорилготой хүрсэндээ баяртай байна” гэв.

МОНГОЛЫН АНХНЫ БЛОКЧЕЙНД СУУРИЛСАН АВТОМАШИНЫ ҮЙЛДВЭРИЙГ НЭЭЛЭЭ

Түүнчлэн “Барс Моторс” ХХК нь 2019 онд БНХАУ-ын Ханжоу хотод жилд 25.000 суудлын автомашин угсрах хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулж байсан бол энэ удаад блокчейн технологи дээр суурилсан Монголын анхны ухаалаг автомашин угсралтын үйлдвэрийг нээж байгаагаараа онцлог.

Энэ технологийн давуу тал нь Герман болон Японы үйлдвэрүүдээс шууд татан авсан эд ангиар машинаа угсарна. Ингэснээр эд ангийн үйлдвэр, тээвэр, угсрах үйлдвэр, худалдаа, машин эзэмшигч, автомашины бүртгэл нь хоорондоо цахимаар холбогдож, алдаагүй хоцрогдолгүй байж, нэг жилд 2500 машин угсрах хүчин чадалтай байх юм. Ташрамд, МОЗО гэдэг нь Монголын Оюунлаг Зон Олон гэсэн үгийн товчлол.

Эх сурвалж: ЗТХЯ

З.Цогтгэрэл: Бид шинэчлэлтийг үгүйсгэхгүй ч энэ ажлыг ямар ч тооцоо судалгаагүй эхлүүлэх гэж байна
З.Цогтгэрэл: Бид шинэчлэлтийг үгүйсгэхгүй ч энэ ажлыг ямар ч тооцоо судалгаагүй эхлүүлэх гэж байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.