/2021.07.26/: Эх орныхоо баруун хязгаараас /ХОВД АЙМАГ/ зүүн хязгаар хүртэл /ДОРНОД АЙМАГ/ 2127 км замыг 46 хоногт туулж, холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоосон Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцыг өнөөдөр Ховд аймгийн засаг дарга /07.26/ угтан авч уулзлаа.
Монгол эр хүн, залуу хүний зориг зүрх, цэргийн хүүгийн тэсвэр хатуужил гарган эх орныхоо төлөө урсгасан хөлс, хөдөлмөрийг нь аймгийн Засаг даргын хувьд ИТХ-тай зөвшилцсөний дагуу 2 өрөө байраар мялааж, "БАТЛАМЖ" гардууллаа. Энэ бол Ховд нутгийн зон олон, нийт ард иргэдийн сэтгэлийн бэлэг, итгэлийн дэмжлэг юм.
Мөн Э.Даваажамцын эрүүл мэнд, ар тал, аюулгүй байдлыг нь бүрэн хариуцаж хамт явсан багийн 3 гишүүнийг тус бүр 1,0 сая төгрөгөөр урамшууллаа.
Хүүхэд багачууд коронавирусний халдвар авч байгаа учраас Даваажамцын гэр бүл БОЭТ-д Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат болон шаардлагатай бусад эд зүйлийг хандивлаж, хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ