2020 онд аюулт үзэгдлийн улмаас 248 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2020 онд аюулт үзэгдлийн улмаас 248 хүн амиа алджээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж дээрх мэдээллийг өглөө.

2020 онд аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо 67.9 хувиар, амь насаа алдсан хүний тоо 37.5 хувиар өсчээ.

Ийнхүү нэмэгдсэнээр 4006 аюулт үзэгдэл, осол гарч тэдгээрийн улмаас 248 хүн амиа алджээ.

Манай улсад зонхилон тохиолддог ган, зуд, үер, цасан болон шороон шуурга, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлт, хөрсний гулсалт, аянга цахилгаан зэрэг байгалийн гаралтай аюулт үзэгдлүүд нь Монгол Улсын газарзүйн байршил, цаг агаарын эрс тэс уур амьсгал зэрэг гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйлсээс улбаатай байдаг.

Дашрамд дурдахад, 2005 онд Монгол Улсын хэмжээнд 2722 удаагийн аюулт үзэгдэл, осолд 180 хүн амь насаа алдаж, 5 тэрбум 55 сая төгрөгийн шууд хохирол учирч байжээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хурлаар,
- 2021 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэх
-Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, өнөөгийн байдал, халдварын эрсдэлийг бууруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээ
-Цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн гамшгийн эрсдэлийг зам, дэд бүтцийн салбарт бууруулах арга зам
-Гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулахад эрсдэлийн сан бүрдүүлэх нөхцөл, ач холбогдол
-Эрчимжиж буй газар хөдлөлтийн эрсдэл, нөхцөл байдал, цаашид баримтлах чиглэл, арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрийг гаргалаа.

Багахангай дүүргийг дагуул хот болгон хөгжүүлнэ
Багахангай дүүргийг дагуул хот болгон хөгжүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.