Нуурын усанд осолдсон иргэнийг 14 дэх өдрөө эрэн хайж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нуурын усанд осолдсон иргэнийг 14 дэх өдрөө эрэн хайж байна

255347517_194965439482612_5314802024368627992_n.jpg

/2021.11.10/ Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Хөтөл ус” нууранд хоёр зорчигтой суудлын автомашин живж, жолооч нь эсэн мэнд гарч, хамт явсан иргэн сураггүй болжээ.

Дуудлага мэдээллийн дагуу холбогдох албанынхан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эрлийн ажиллагаа өнөөдөр 14 дэх хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд нуур бүхэлдээ мөстөж, томилгоот алба хаагчид нэн хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Нуурын эрэг хэсгээр 10-15см, гол хэсэгтээ 6-7см зузаантай хөлджээ.

Онцгой байдлын газрын алба хаагчид мөсөн доор гүний шумбалт хийх, цооног гаргах, Камаз, Маз автомашинаар нуурын усыг соруулах зэргээр эрэн хайх ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

119 утсыг duudlaga.mn сайттай холбож хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст үйлчилнэ
119 утсыг duudlaga.mn сайттай холбож хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст үйлчилнэ
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.