119 утсыг duudlaga.mn сайттай холбож хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст үйлчилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

119 утсыг duudlaga.mn сайттай холбож хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст үйлчилнэ

/2021.11.10/: Цар тахлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах сарын аяны хүрээнд сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай утсыг хэрхэн ажиллуулж байгаа талаарх зөвлөлдөх уулзалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/ санаачлан зохион байгууллаа.

Уулзалтаар “Ковид-19” халдварын цар тахлын хариу арга хэмжээнд яаралтай дуудлага хүлээн авах, зөвлөгөө өгөх 119 утсыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнд зориулсан www.duudlaga.mn сайттай холбож, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан юм.

Оролцогчдын зүгээс www.duudlaga.mn-ээр дамжуулан сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнд тусламж, үйлчилгээг үзүүлэх, боломжтой мэдээллийг хүргэх, 119 утсанд нийтлэг ирдэг асуултын хариултыг бичсэн гарын авлагаар дохионы хэлмэрчээр уншуулсан видео шторк бэлтгэн хүргэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Мөн зайнаас зөвлөн туслах www.duudlaga.mn сайтын операторуудад “Ковид-19” цар тахалтай холбоотой нийтлэг ирэх асуултыг эрэмбэлэх, энгийн асуултад хариулах тусгайлсан сургалтад хамруулах зэрэг тодорхой шийдэлд хүрсэн үр дүнтэй уулзалт болж өнгөрчээ.

Эх сурвалж: НЗДТГ

Д.Сумьяабазар: Буруу хүрдтэй машин явуулах эсэх дээр иргэдээс санал авна
Д.Сумьяабазар: Буруу хүрдтэй машин явуулах эсэх дээр иргэдээс санал авна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.