Л.Эрхэмбаяр: Өндгөн дээр жижигхээн шошго байвал ямар вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Эрхэмбаяр: Өндгөн дээр жижигхээн шошго байвал ямар вэ?

/2021.11.10/ Хятад улсын Эрээн хот манай улстай залгаа хилээ хаагаад багагүй хугацаа өнгөрч байна. Цаашдаа өвлийн олимп буюу хоёрдугаар сарыг дуустал хилээ нээхгүй гэх мэдээлэл ч сураг сонсогдоно.

Энэ хугацаанд манай олон компани бараа бүтээгдэхүүний хомсдолд орж байна.

Үүний нэг нь хэвлэх компани. "Түмэн шувуут" өндөгний компанийн захирал Ломбын Эрхэмбаяр нэгэн зүйлийг өөрийн пэйждээ постолжээ. Тэрээр:

"Цаас, хэвлэх үйлдвэрийн түүхий эд тасарч байгаа, өндөгний шошго 30 хувь үнэ нэмэгдэнэ шүү гэж хэвлэлийн компаниас мэдэгдлээ. Эцсийн дүндээ бид хэлбэрийн хойноос арай л их хөөцөлдөж байгаль орчноо сүйтгэж байна. Зөвхөн шошго худалдан авах, наахад Түмэн шувуут ХК дангаараа жилд 170 сая төгрөг. Уг нь бид сав баглаа, шошго ярлык биш өндөг л идэх гээд байгаа. Бид болоод хэрэглэгчид хамтдаа бодох л асуудал. Автобусны билет шиг жижигхээн минимал, QR кодтой наалт байвал манай хэрэглэгчид яаж хүлээж авах бол оо? Мэдээж QR кодыг уншуулбал харин ч илүү их мэдээлэл байж таараа. Өнгө үзэмж бол тааруухан л байна байх" гэжээ.

Түүнчлэн сайжруулсан түлш худалдаалдаг цэгүүдэд шуудайны олдоц муудаж байна гэх мэдээлэл мөн байна. Энэ мэтээр нэг улсаас шууд хамааралтай манай улсын эдийн засаг хүндхэн байдалд орж эхэллээ.

Сүүлийн нэг сард 29 хүн осгож нас баржээ
Сүүлийн нэг сард 29 хүн осгож нас баржээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.