Бостон хот анх удаа эмэгтэй бас ази захирагчтай боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бостон хот анх удаа эмэгтэй бас ази захирагчтай боллоо

/2021.11.4/ Бостон хотын захирагчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Мишель Ву ялалт байгууллаа. Ийнхүү тэрээр Бостоны анхны эмэгтэй бас ази захирагч болж буй юм.

Мишель Ву Тайванийн цагаач гэр бүлээс гаралтай. Вугийн сонгуульт ажлын гол агуулга нь тэгш байдлыг хангах, нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгох байв. Ингэснээр тэрээр испани, өнгөт арьстнууд болон азиудын дэмжлэгийг ихээр хүлээжээ.

Ву Чикаго хотод өсөж торнисон бөгөөд багадаа тэдний гэр бүл ялгаварлан гадуурхалтад ихээр өртдөг байв. Харин эцэг эх нь түүнд "Тэднийг үл тоо. Толгойгоо бөхийлгөж, илүү сайн ажилла" хэмээн сургаж иржээ. Ву "Хэн ч өөрийнхөө гадаад төрх, хэрхэн харагддагаас болж шүүмжлэл болон ялгаварлан гадуурхалтад өртөх ёсгүй" гэх үгийг хэлж байлаа.

Эх сурвалж: https://www.msn.com/

Аав нь охиныхоо бөөр, зүрхийг хандивлахыг зөвшөөрчээ
Аав нь охиныхоо бөөр, зүрхийг хандивлахыг зөвшөөрчээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.