Аав нь охиныхоо бөөр, зүрхийг хандивлахыг зөвшөөрчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аав нь охиныхоо бөөр, зүрхийг хандивлахыг зөвшөөрчээ

/2021.11.4/ Солонгосын эрхтний донорын агентлагийн мэдээлснээр ослын улмаас амиа алдсан таван настай Жон Со Юл охин гурван хүүхдийн амийг донор болсноор аварчээ.

Зургийн тайлбар: 5 настай Жон Со Юл

Охины аав охиныхоо хоёр бөөр болон зүрхийг гурван хүүхдэд донор болгон өгөхийг зөвшөөрсөн байна. Энэ үйл явдал аравдугаар сарын 28-ны өдөр болжээ.

Донор болсон охин 2019 онд усанд живснээс болж ухаангүй эмнэлэгт хэвтэх болжээ. Охины тархи үхжиж эхэлсэн тул аав нь аппаратыг нь салгахыг зөвшөөрч, ийнхүү донор болгохыг зөвшөөрсөн байна. Харамсалтай нь, донор охины ээж зургаан сарын өмнө мөн уушгины хорт хавдрын улмаас хорвоог орхижээ.

Охиныхоо талаар ярихдаа "Охины минь зүрх зогсоно гэдгийг мэдээд би түүнээс нь өмнө өөр хүүхдүүдэд донор болгон өгөх нь зүйтэй гэж бодсон юм. Ингэвэл охины минь зүрх үргэлжлэн цохилох болно. Надад үүнийг мэдрэх нь хамаагүй дээр байх болно" гэжээ.

Эх сурвалж: Korea times

Хятадын 2021 оны шилдэг 500 компанийг зарлажээ
Хятадын 2021 оны шилдэг 500 компанийг зарлажээ
 
Монголоос ахин нэг Ёкозүно төрөх үү...
Монголоос ахин нэг Ёкозүно төрөх үү...
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.