Хятадын 2021 оны шилдэг 500 компанийг зарлажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын 2021 оны шилдэг 500 компанийг зарлажээ

/2021.11.4/ Хятад улсын 2021 оны шилдэг 500 компанийн жагсаалтыг өнгөрөгч сарын 25-нд гаргажээ.

Эдгээр компаниудын үйл ажиллагааны орлого болон нийт цэвэр ашиг 2021 онд бүгд өсөн нэмэгдсэн төдийгүй хөрөнгийн өргөжилт хурдсан тэлсэн байна. Хөрөнгө нь 100 тэрбум юаниар тоологдох компанийн тоо нэмэгдээд 222 болжээ.

2021 оны 500 хүчихэг компанийн нийт орлого 89.83 их наяд юань байгаа нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 4,43 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. Шилдэг 500 компанийн эхний 10-ыг дурьдвал:

  1. Хятадын үндэстний эрчим хүчний корпораци,
  2. Хятадын үндэсний газрын тосны корпораци,
  3. Синопик групп,
  4. Хятадын барилгын корпораци,
  5. Хятадын Пин Ань даатгалын корпораци,
  6. Хятадын үйлдвэр худалдааны банк ХК,
  7. Хятадын бүтээн байгуулалтын банк ХК,
  8. Хятадын хөдөө аж ахуйн банк ХК,
  9. Хятадын амь насны даатгал ХК,
  10. Хятадын төмөр замын инженерийн корпораци

2021 оны Хятадын шилдэг 500 компанийн жагсаалтад орох босго 39.2 тэрбум юань ажээ.

Эх сурвалж: CCTV

М.Тулгат: Онц их хурал биш онц их бужигнаан болно
М.Тулгат: Онц их хурал биш онц их бужигнаан болно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.