Т.Аюурсайхан: Даатгалын цөөн компани ялах уу, 1 сая жолоочийн эрх ашиг ялах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайхан: Даатгалын цөөн компани ялах уу, 1 сая жолоочийн эрх ашиг ялах уу?

/2021.11.4/ Жолоочийн албан журмын даатгалын талаарх хуулийн талаарх хэлэлцүүлэг нийгэмд хүчтэй өрнөж байна. Бид энэ талаар МҮХАҮТ-ын мэдэгдлийг нийтэлсэн билээ.

Танхимын мэдэгдэлд "Хуулийн төсөлд “Хариуцлагын даатгалын корпораци” гэж автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус, нийтийн эрх зүйн хуулийн этгээд” байхаар зааж өгсөн байна. Ийнхүү асуудлыг шийдэхийн тулд хувийн хэвшлийн эрхэлж байгаа үйл ажиллагааг төрийн оролцоотой нэг хуулийн этгээдэд шилжүүлэхээр зохицуулах нь зөв шийдэл биш бөгөөд энэ нь олон сөрөг үр дагаврыг дагуулах болно" хэмээсэн.

Мөн мэдээллийн itoim.mn сайтад даатгалын компаниудын удирдлагуудын байр суурийг нийтэлжээ. Энд мөн л даатгалын салбарыг төр өөрийн нэр дээрээ авч, сүйрүүлэх гэлээ гэх байр суурь давамгайлжээ. Тэгвэл хуулийн төслийн санаачлагч Т.Аюурсайхан өөрийн сошиал хуудасдаа дараах мэдээллийг байршуулсан байна. Тэрээр:

-Хэн нэг компани төрийг дарамталж, шантаажилна гэж байхгүй. Жилдээ автомашины сайн дурын гэгч даатгалаас 4 тэрбум, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас 3 тэрбумыг халаасалдаг даатгалын зарим компани жолооч нарыг үргэлжлүүлэн шулахын тулд 150 сая төгрөгийг хуулийн өөрчлөлтийг муучлах пиар, ТВ, УИХ-ын гишүүдийг хувааж авч лоббидоход зориулж гаргасан байна. Энэ ажлыг нэр бүхий компанийн төлөөлөл Б., Б., Г. нар хариуцан гүйцэтгэж байна.

Угтаа энэ бол жолооч нарт нөхөн төлбөрт өгвөл зохих жолооч нарын мөнгө юм. УИХ-ын олон гишүүд компанийн лоббид автахгүй, нийтийн эрх ашгийн талд хатуу байр суурьтай байгаа. Нийтийн эрх ашгийн төлөөх хуулийн төсөл энэ 7 хоногт хэлэлцэгдэнэ! Даатгалын компаниудын эрх ашиг хүчтэй юу, 1 сая жолооч иргэдийн эрх ашиг хүчтэй юу гэдгийг ДАВАЛГААЛАН ХАРУУЛЦГААЯ!

ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР: Жолоочийн хариуцлагын даатгалыг ашгийн бус, төрийн оролцоогүй, жолооч иргэдийн төлөөлөл бүхий нийтийн эрх зүйн хуулийн этгээд эрхлэх хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 20 гишүүн санаачлав. Хууль батлагдсанаар:

  1. Хохирлыг бодитоор үнэлдэг болно.
  2. Эрүүл мэнд, амь насны хохирол гараагүй бол цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр, давхар зөрчлийн оноо хасуулж, торгуулахгүйгээр даатгалаас нөхөн төлбөр авдаг болно.
  3. Осол гарсан даруйд засварын газарт шууд очиж автомашинаа засуулдаг болно. /Төлбөр тооцоо Даатгалын сангаас засварын газарт шилжинэ. Үндэслэлгүй үнэ өсгөх, чанаргүй засвал гэрээг цуцлах хяналтыг тавина./
  4. Зөвхөн автомашин эзэмшигч даатгал төлж, тухайн автомашиныг жолоодсон гэр бүл, үр хүүхэд, бусад хүмүүс даатгалтайд тооцогдоно.
  5. Осол гаргаагүй жолооч нарын даатгалын хураамжийг бууруулна.
  6. Заавал өөрийн биеэр даатгалын компанид очихгүйгээр цахимаар даатгалд хамрагдах, зарим тохиолдолд газар дээр нь шуурхай алба очихгүйгээр цахимаар ослын нөхцөлийг тодорхойлох боломжтой болно.
  7. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүнд даатгуулагч буюу жолооч нараас төлөөлөл орж, хяналт тавих боломжтой болно.
  8. Даатгалын санд хуримтлагдсан мөнгө хэн нэгэнд ашиг болохгүй, үүнийг жолооч нарын өөрсдийнх нь төлөө зарцуулна: Соён гэгээрүүлэх, сургах, ослыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах.

гэжээ. Манай улсад даатгалын салбар дөнгөж хөгжиж, хөлөө олж эхэлж буй. Энэ үед нь ийнхүү маргаантай төсөл боловсруулж, хувийн салбарынхныг бухимдуулж, нийгэмд багагүй маргаан өрнүүллээ.

Пфайзер компани асар их орлогодоо улайрч, сая сая хүний вакцин хийлгэх боломжийг сүйрүүлж байна
Пфайзер компани асар их орлогодоо улайрч, сая сая хүний вакцин хийлгэх боломжийг сүйрүүлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.