Хятадын засгийн газар COVID-19 дэгдэлт болон их хэмжээгээр орсон аадар борооны дараа хүнсний ногооны үнэ өсөж нийлүүлэлтийн хомстолтой тулсан тул айл өрхүүдэд өдөр тутмын хэрэгцээт бараагаа онцгой байдлын үед нөөцлөхийг зөвлөжээ.
Даваа гарагийн орой Худалдааны яамны гаргасан энэ заавар нь Тайваньтай хурцадсан хурцадмал байдлаас үүдэлтэй байж магадгүй гэсэн болгоомжлолыг дотоодын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэх болсноор зарим хүмүүс будаа, тос, давс нөөцлөх гэж яарч байгаагаа мэдэгджээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр жигнэмэг, бэлэн гоймон, витамин, радио, гар чийдэн зэрэг зүйлсийн гэртээ хадгалахыг зөвлөсөн барааны жагсаалтыг саяхан нийтэлжээ.
Коммунист намын дэмжлэгтэй "The Economic Daily" сонин интернет хэрэглэгчдэд "хэт их төсөөлөл, таамаглал дэвшүүлэх хэрэггүй" гэсэн бөгөөд уг удирдамжийн зорилго нь оршин суугчдыг бүс нутагт нь хөл хорио тогтоосон тохиолдолд иргэдийг бэлтгэлтэй байх явдал юм гэжээ.
Хятадын хамгийн чухал баяр болох Цагаан сараар буюу 2022 онд хоёрдугаар сарын эхээр шинэ ногоо, гахайн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд засгийн газар нэмэлт хүчин чармайлт гаргана гэж мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт өргөст хэмх, бууцай, цэцэгт байцааны үнэ аравдугаар сарын эхэн үеэс хоёр дахин өссөн байна. Бууцай нь зарим бэлдсэн гахайн махнаас илүү үнэтэй байсан бөгөөд нэг кг нь 16.67 юань буюу 2.60 ам.доллар хүрсэн байсан гэж Шандун дахь худалдааны төвийн хүнсний ногооны үнийн индекс харуулжээ.
Хятадад 100 сая му (6.7 сая га) газарт хүнсний ногоо тариалсан гэж Хөдөө аж ахуйн яам мэдэгдэв.
Эх сурвалж: Российская Газета