Баянхонгор аймгийн Өлзийт суманд “шинэ сум“ төсөл амжилттай хэрэгжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянхонгор аймгийн Өлзийт суманд “шинэ сум“ төсөл амжилттай хэрэгжлээ

/2021.11.01/: Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна.

Тус аймгийн Өлзийт суманд "Иргэдийн оролцоотой -Шинэ сум" төсөл аижилттай хэрэгжиж өнөөдөр нээлтээ хийж байна. Шинэ сум төслийн хүрээнд усан сан, хоногт 50м3 ус цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж, цахилгаан дулааны шугам хоолой зэрэг дэд бүтцийн асуудлуудыг шийджээ.

Ингэснээрээ сургууль, цэцэрлэг дотуур байр болон бусад төрийн үйлчилгээний байгууллагууд дэд бүтэцтэй холбогдож, мөн гэр хорооллын 14 өрх бүрэн дэд бүтэцтэй болж, 8 өрх дулаантай холбогдоод байна. Төслийн хүрээнд гадна дулаан шугам 0.8км, бохир усны 2.1км, гадна усны 1.5 км, СИП кабель 0.9км гээд нийт 3 тэрбум 995 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Барилгын хөгжлийн төв хяналт хийж хүлээлгэн өглөө.

Эх сурвалж: БХБЯ

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан болно
Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.