Сошиал орчинд өөрийн онцлог, өнгө төрх, үзэл бодлоороо ялгардаг олон олон залуусын нэг нь Д.Наранбаатар билээ.
Д.Наранбаатар нь сошиал орчинд өөрийн зохиосон дуу, шүлэг, болон сонирхолтой видео хийдгээрээ олонд танигдаж нилээд хөгжөөдөг бөгөөд сүүлд 32 цагаан лонх тоолж байсныг та бүхэн санаж байгаа байх.
Тэрээр Хөвсгөл аймгийн Тариат суманд өөрийн өндөр настай ээжийн хамт амьдардаг бөгөөд нэгэн нэвтрүүлэгт оролцох үеээрээ "ээжийнхээ ачийг хүн хариулж чаддаггүй юм гэнэ лээ би бол заавал хариулна" хэмээн хэлж байсан билээ.
Тэгвэл энэхүү залууд маань тусламж хэрэг болсон тухай өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ. Түүний ээж эмчилгээгүй ясны үсэрхийлсэн хавдартай бөгөөд байнгын өвдөлттэй байдаг тул асаргаа, сувилгаа нэн шаардлагатай байгаа тухай тусламж хүссэн нийтлэлдээ өгүүлжээ.
Түүний нийтлэл бүрэн эхээрээ:
Сайн уу. миний монголын ард түмэн намайг дэмждэг монголын ард түмнээс туслалцаа хүсэж байна. Миний ээж 71 настай Ясны үсэрхийлсэн хавдартай эмчилгээгүй байнга өвдөлттэй үргэлж хүчтэй өвчин намдаагч эм тариа хэрэглэдэг. Би малаа орхиод ээжийгээ байнга асардаг. Өдөр шөнөгүй байнга өвдөх нь хэцүү юмдаа. Намайг дэмждэг элэг нэгт ард түмнээсээ хандив хүсэж байгаад уучлаарай. Би удаан бодсоны үндсэн дээр бичиж байгаа юм шүү. Хандивын Данс 5900171669 Довчин Наранбаатар Хайртай хүмүүсээ нүдний цөцгий мэт хайрлаж яваарай гэж хэлий даа та бүхэндээ баярлалаа.