СУРВАЛЖИЛГА: Орон нутагт халдварын дэглэм алдагдаж, эмнэлгүүд “хомстол“-д оров
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Орон нутагт халдварын дэглэм алдагдаж, эмнэлгүүд “хомстол“-д оров

No description available.

2021.10.11

Сүүлийн үед нэг өдөрт л ковид-19 халдварын 2 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Үүний тал хувь нь хөдөө орон нутагт бүртгэгддэг болоод нэлээд хугацаа өнгөрлөө. Ялангуяа баяр наадам, хурим найрын энэ сард аймаг, сумд руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж үүнийг дагаад халдварын тоо улам л ихсэж байгаа юм.

Тиймээс бид орон нутгийн эмнэлгийн ачаалал, эмч, ажилтнуудад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг сурвалжилхаар Монгол орны хамгийн том сум болох Сэлэнгэ аймгийн Мандал сумыг зорилоо. Тус сумыг Зүүнхараа хот гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Ойролцоогоор 33 мянга гаруй хүн амтай бөгөөд аймгийн төвөөсөө дутахааргүй хөгжил сайтай сум юм.

Өнгөрсөн 6,7 дугаар сард тус суманд халдварын тархалт маш өндөр, амны хаалт зүүсэн хүн бараг байгаагүй юм. Энэ удаад очиход Балжинням, Дашнямтай сайн өдөр таарсан учир нэлээд хөл хөдөлгөөнтэй байв. Ресторан, кафе нь хүлээн авалттай, даахиа авхуулсан хүүхдүүд үсчин дээр оочерлосон байдалтай байлаа.

Мандал суманд он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 1,692 халдвар бүртгэгдэж, 7 хүн ковидын улмаас нас бараад байгаа юм. Биднийг очсон өдөр халдварын 55 тохиодол бүртгэгджээ. Гэхдээ энэ нь харьцангуй бага үзүүлэлтдээ тооцогдоно гэв.

Ер нь л өдөрт хамгийн багадаа 80-90 тохиолдол бүртгэгддэг бөгөөд эерэг гарч буй тохиолдлын ихэнхийг дельта хувилбар эзэлж байна

Мандал сум шинжилгээ авах нэг цэгтэй бөгөөд иргэдийг түргэвчилсэн оношлуураар оношилж байгаа аж. 14 цагийн үед очиход нийт 84 хүн шинжилгээ өгсөн байлаа. Үүнээс 30 хүний хариу эерэг гарсан байна гэж эмнэлгийн ажилтан хэлсэн юм.

No description available.

Шинжилгээний цэгт ажиллаж буй Мандал сумын нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн бариа заслын бага эмч Т.Одгэрэл иргэдийн халдвар хамгааллын дэглэм гэхээс илүүтэйгээр явуулын хүмүүс халдвар тараах эрсдэл өндөр байгааг хэлж байлаа. Ялангуяа Зүүнхараад энэ үеэр самарт явж буй хүн их байгаа бөгөөд тэдгээр хүмүүс айл өрхөөр орж ковид тараах тохиолдол нэлээд байгаа аж. Өнөөдөр л гэхэд тус шинжилгээний цэгт самарт явах шалтгаанаар шинжилгээ өгсөн хэд хэдэн хүн иржээ.

Мөн тэрбээр, эмнэлгийн ажилтнууд маш их ковид авч байгаа. Хэдийгээр хамгаалалтын хувцас, хэрэгслээ маш сайн өмсөж, ариутгасан орчинд байгаа ч ажлын ачааллаас болж дархлаа маш их унадаг. Дархлаа унаж байгаа юм чинь өвчлөхгүй гээд яах юм бэ хэмээн ярисан юм.

No description available.

Мандал сумын нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн ээлжийн сувилагч Д.Гэрэлтуяа, “Бидний ачаалал маш их байгаа. Хүн хүч дутуу байгаа учир давхар ажилд хуваарилагдаж байна. Хувь хүмүүс хариуцлага маш муу. Иргэд халдвар авснаа ч мэдэхгүй гадуур, дотуур явж нэг нэгэндээ халдвар тарааж байна. Хэлэн дээрээ ганц дусал ус ч тавих эрхгүй ажиллаж байна хэмээсэн юм.

Мандал суманд өнөөдрийн байдлаар 6 газрыг тусгаарлалтад авч халдвартай хүмүүсийг эмчилж байгаа юм. Ингэхдээ 1 сувилагч, 1 асрагч, 1 эмч 10 хоногоор ээлжилж ажиллаж байгаа байгаа бөгөөд хамгийн ихдээ 2 хоноод дахиад л ажилдаа ордог гэв.

Ковидтой өвчтөнүүдийг эмчилж буй Хүний их эмч Т.Сарангэрэл, Манайх нэн түрүүнд хүнд хүмүүсээ авч эмчилж байна. Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 60 хүн хэвтэж байгаагаас 20 гаруй нь хүндрэх эрсдэлтэй хүмүүс байна.

Эмчээс илүүтэй сувилагчдын ачаалал маш их байна

Өвчтөнд дусал залгалаа гэхэд заавал дууссаны дараа гарч ирнэ. Энгийн эмчилгээтэй адилгүй. Манай сувилагч, асрагч хоёр өглөө халдвартай бүс рүү орсон. Одоог хүртэл /оройн 17 цагийн үед/ гарч ирээгүй байна. Гарч ирсэн ч дахиад л бичиг цаасны ажлаа хийдэг гэсэн юм. Түүнээс сайн дурынхан ажиллаж болох эсэхийг асуухад энэ мэт бичиг цаасны ажил, тандалтын багт тусалж ажиллавал тэдний ажилд дэмтэй гэв.

Мөн тэрбээр, Орон нутагт зорчих хүмүүс их байгаа учир халдвар угаасаа их байна. Түүнчлэн гэр бүлийн хүрээнд халдвар авах эрсдэл маш их байгаа. Өөрсдөө эмнэлгийн ажилтан учир хүмүүс яаж хүндэрч байгааг, ямар зовиуртай, яаж тарчилж зовж байгааг нь харж байгаа учир хүмүүст аль чадахаараа сэрэмжлүүлж байна. Гэтэл тоож байгаа ч зүйл байхгүй. Ер нь хувь хүний ухамсар их чухал байна гэсэн юм.

No description available.

No description available.

Нэн хүнд өвчтөнүүдийг эмчилж буй Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч Б.Чимгээ, “Сүүлийн үед халдварын тархалт ерөөсөө ч буурахгүй байгаа. Манай эмнэлэгт биеийн байдал хүнд 2, хүндэвтэр 15 өвчтөн эмчлүүлж байна. Өвчтэй хүн их байгаа учир эмнэлгийн тоног төхөөрөмж, хүний нөөц хомстох эрсдэл тулгарч байна.

Ачаалал нэлээд их маш их ядарч байна. Энэ долоо хоногт халдвар жаахан тогтворжлоо. Есдүгээр сарын дунд үеэс аравдугаар сарын эхэн үе хүртэл өвчлөл маш их байсан. Манайх 26 хүчил төрөгч өтгөрүүлэгчтэй, хүчилтөрөгчийн 30 аппараттай. Сумын эмнэлэг гэхэд энэ бол боломжын тоо. Ийм байхад л хүрэлцэхгүй байна гэсэн юм.

Эмч нар маш их ядарч, стресстэж байгаа учир сэтгэлзүйч их хэрэгтэй санагддаг. Энэ нь өвчтөнд ч гэсэн хэрэгтэй шүү дээ. Зарим иргэд биднийг ойлгож хүлээцтэй байхыг хичээдэг. Зарим нь ганцаараа өвдчихсөн юм шиг л "Гялс эмнэлэгт хэвтүүлээдэх" гээд л орилж, чарлаад ороод ирдэг хэмээн эмчилгээ эрхэлсэн орлогч Б.Чимгээ эмч ярьж байлаа.

Ер нь ахмад настан, архаг хууч өвчтэй, жингийн илүүдэлтэй хүмүүс хүнрэх тохиолдол их байгаа аж. Халдварын тархалт нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болчихсон байсан ч хурим найр, гуйлга, үсний найр гээд Мандал суманд халдварын тоо дахин нэмэгдэх эсрдэл бий болоод байна.

Мөн иргэдийн гуравдугаар тунгийн хамрагдалт байгаа байгаа бөгөөд энэ нэг талаараа ковидын вакцин хадгалалт богино, хүртээмжтэй ирэхгүй цөөн цөөнөөр авчирч байгаатай холбоотой аж. Хүндэрч байгаа иргэдийн ихэнх нь вакциндаа хамрагдаагүй хүмүүс байгаа гэв. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт бүртгэгдэж буй нийт халдварын 3/1 нь тус суманд бүртгэгдээд байгаа юм.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Их Британийн сургуулиуд Squid game-ийг хүүхдүүддээ үзүүлэхгүй байхыг хүслээ
Их Британийн сургуулиуд Squid game-ийг хүүхдүүддээ үзүүлэхгүй байхыг хүслээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.