Их Британийн сургуулиуд Squid game-ийг хүүхдүүддээ үзүүлэхгүй байхыг хүслээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британийн сургуулиуд Squid game-ийг хүүхдүүддээ үзүүлэхгүй байхыг хүслээ

Squid Games' Games, Explained - IGN

/2021.10.11/: Netflix дээрх Өмнөд Солонгосын Squid Game цуврал нь дэлхий дахинд маш хурдацтай тархаж байна. Их Британийн сургуулийн сурагчдын дунд энэ цувралын үйл явдлыг даган дууриах хөдөлгөөн ч өрнөж эхэлжээ. Энэ тухай аравдугаар сарын 8-ны баасан гаригт LAD Bible мэдээлэв.

Тиймээс Их Британийн сургуулиуд хүүхдүүдээ энэ цувралыг үзүүлэхгүй байхыг эцэг эхчүүдээс хүссэн захидал илгээхэд хүргэжээ.

"Илүү олон хүүхдүүд тоглоомын талбайд тоглоомын өөрсдийн хувилбарыг бий болгон тоглож эхэлснээр зөрчилдөөн үүсгэж байгааг бид анзаарсан" гэж тус улсын нэг бага сургууль мэдэгджээ.

Энэхүү цуврал нь "battle royale" хэмээх дэд төрөлд багтдаг бөгөөд сургуулийн удирдлагын үзэж байгаагаар хүчирхийллийн үзэгдлүүдээр дүүрэн. Хүчирхийллийг маш бодитойгоор харуулдаг. Бага сургуулийн сурагчид хүртэл цуврал дээр үндэслэн тоглоом тоглодог болохыг тус сургууль тэмдэглэжээ.

The Further Response From The "Squid Game" Production Team To The Phone  Number Owner Angers Netizens - Koreaboo

Есдүгээр сарын 17-ны өдөр цацагдсан Өмнөд Солонгосын Squid Game вэб цуврал нь дэлхийн 90 гаруй оронд Netflix-ийн чартыг тэргүүлсэн байна. Тойм нэгтгэгч Rotten Tomatoes нь 31 чухал тоймд үндэслэсэн уг цувралд 94 хувийн үнэлгээ өгчээ. Өөр нэг сайт болох Metacritica дээр Squid Game нь хамгийн эерэг сэтгэгдлүүдтэй байдаг талаар дурьдсан байна. Харин кино шүүмжлэгч Сергей Сычев "Цувралын амжилт нь жам ёсны" гэжээ.

Сүүлийн үед Өмнөд Солонгосын кино урлаг алдартай болж байгаа юм. Тиймээс Netflix солонгосын киногоор сурталчилгаа хийхийг стратегийн зорилгоо болгосон талаар зарим эх сурвалж дурьдаж байна.

Эх сурвалж: iz.ru

Нэмэлт санал хураалтын өдөр согтууруулах ундаа худалдаалахыг хориглох уу
Нэмэлт санал хураалтын өдөр согтууруулах ундаа худалдаалахыг хориглох уу
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.