Синовак вакцины бүрэн тунгийн үйлчлэл гурван сарын дараа буурдаг
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Синовак вакцины бүрэн тунгийн үйлчлэл гурван сарын дараа буурдаг

/2021.10.7/ Хятадын синовак вакцины бүрэн тунг хийлгэсэн иргэдээ гурав дахь тундаа зайлшгүй хамрагдах ёстойг Туркийн Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Фариттен Кокагийн хэлж буйгаар ковидын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон амиа алдсан хүмүүсийн 90 хувь нь вакцинд огт хамрагдаагүй, эсвэл нэг тунтай ажээ. Мөн синовак вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш дөрвөн сарын хугацаа өнгөрсөн иргэд халдвар авах нь их байгаа гэнэ.

Тиймээс Турк улс хоёр тун синовак вакцинд хамрагдаад гурван сараас дээш хугацаа өнгөрсөн иргэдээ дахин нэг тунд заавал хамрагдахыг уриалж эхэлжээ. "Судалгаагаар вакцин тариулснаас хойш гурван сарын дараагаас үйлчлэл нь огцом буурдаг болох нь тогтоогдсон. Ялангуяа хөгшин настай хүмүүсийн хувьд" гэж мэдээлж байна.

Эх сурвалж: BBC

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт авлигаас сэргийлэх чиглэлээр ажиллана
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт авлигаас сэргийлэх чиглэлээр ажиллана
 
УИХ-ын сонгуулийн талаар баримтат кино хийсэн Ноорог сайтын залуусыг албадан байцаажээ
УИХ-ын сонгуулийн талаар баримтат кино хийсэн Ноорог сайтын залуусыг албадан байцаажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.