УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа Ц.Нямдоржийг ҮХЦ-д өгнө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа Ц.Нямдоржийг ҮХЦ-д өгнө

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын Байнгын хорооны хуралдаанд хэлсэн үг:

Төрийн өмч, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах эрхзүйн орчныг бүрдүүлэх нь манай Байнгын хорооны нэг зорилго байгаа. МУ-ын Ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг лидерүүд “Төрийн өмчийн компанийн засаглалыг сайжруулна, том реформ хийгдэнэ, ил тод болгож, боловсронгуй болгоно” гэж долоодугаар сараас хойш ярьж байгаа. 2021 оны эхээр энэ хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан байх чиглэлтэй. Үүнийг хэрэгжүүлээгүй. УИХ-аас 2021 оны долоодугаар сарын 8-ны өдөр 74-р тогтоол гаргасан. Үүний хоёр дох заалт:

-Төрийн болон орон нутгийн өмч, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн ил тод байдал, засаглал, төсөв санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд үндсэн үйл ажиллагаанаас бусад чиглэлээр зарлага санхүүжилт гаргах харилцааг зохицуулах, ногдол ашиг төвлөрүүлэх бодлогыг боловсронгуй болгож, төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон орон нутгийн хуулийн этгээдийн талаарх эрхзүйн орчныг шинэчлэх хууль тогтоомжийн төслийг УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлэх гэж заагаад, үүнийг Засгийн газарт даалгасан.

Гэтэл энэ хуулийн төслийг одоо хүртэл өргөн бариагүй. УИХ-ын 74-р тогтоол зөрчигдөөд долоо хонож байна. Сураг сонсохоор ЗГХЭГ-ын дарга, манай хөгжлийн “саад” дөрвөн сар дарсан сурагтай. УИХ-ын тогтоол бол хууль тогтоомж. Засгийн газар бол хууль тогтоомжийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцдаг. УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа бол тэр хүн зайлах ёстой, явах ёстой. Энэ арга хэмжээгээ авахгүй бол иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд хандана. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхгүй, хууль дээдлэх зарчмыг нулимж байна.

Мөн Мэргэжлийн холбоодын хууль өргөн барина гэж яриад байгаа. Гэхдээ Засгийн газрын ТББ-ын асуудлыг хариуцдаг сайдад би эргэлзэж байна. УИХ, Засгийн газрын гишүүн ТББ-ын ажлыг хавсрах нь ашиг сонирхлын зөрчилтэй. Яагаад гэвэл, улсын төсвийг Засгийн газар боловсруулж, УИХ-ын гишүүнийхээ хувьд баталдаг, Засгийн газрын гишүүнийхээ хувьд хуваарилдаг. Тэгээд холбооныхоо тэргүүний хувьд улсын төсвийн мөнгийг өөрөө захиран зарцуулдаг. Хуулийн сайдын тухайд зөв, буруу зарцуулж байна уу гэдгийг хяналт тавьж, шалгадаг албан тушаал. Ийм таван асуудлаар сонирхлын зөрчил үүсэж байна.

Э.Одбаяр хорих ангид ӨЛСГӨЛӨН зарлажээ
Э.Одбаяр хорих ангид ӨЛСГӨЛӨН зарлажээ
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.