Э.Одбаяр хорих ангид ӨЛСГӨЛӨН зарлажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Одбаяр хорих ангид ӨЛСГӨЛӨН зарлажээ

/2021.10.7/ "NoDoubleStandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг шүүхийн шийдвэрийн дагуу өчигдрөөс эхлэн нэг сарын хугацаанд хорихоор болсон.

Ийнхүү түүнийг 461-р ангид хорьжээ. Э.Одбаяр өчигдөр буюу 6-ны өдөр хууль иргэд болон эрх баригчдад тэгш бус үйлчилж байгааг эсэргүүцэн хорих ангид өлсгөлөн зарлаж байгаагаа 461-р ангийн удирдлагуудад мэдэгджээ.

Түүний өмгөөлөгч н.Мөнхсайхантай холбогдоход, хорих ангид очиж Э.Одбаяртай уулзахаар явж байна, тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.

“Ази тивийн сүүний түншлэлийн хэтийн төлөв” уулзалтыг зохион байгууллаа
“Ази тивийн сүүний түншлэлийн хэтийн төлөв” уулзалтыг зохион байгууллаа
 
Японд 20 настай монгол залуу үйлдвэрлэлийн ослоор амиа алджээ
Японд 20 настай монгол залуу үйлдвэрлэлийн ослоор амиа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.