/2021.09.24/ Дундговь аймгийн Онцгой байдлын газраас малчдад цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Өрхийн аюулгүй байдал” сургалтыг зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд Сайнцагаан сумын дөрвөн багийн малчин өрхийн төлөөлөлд өрхийн аюулгүй байдлыг хангах, өрхийн эрсдэлийг үнэлж бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах талаар зөвлөмж өгч “Малчин аранз”-ыг хүргэлээ.
Тус аранзыг өнгөрсөн өвөл, хаврын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, “1998 нэг үеийнхэн” төрийн бус байгууллагынхан санаачлан Онцгой байдлын газарт хүлээгэн өгч байсан юм.
“Малчин аранз”-д үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу малчин өрхөд яаралтай үед хэрэглэгдэх гар чийдэн, анхны тусламжийн багц, дулаан баригч, нано хөнжил, дохионы пуужин, луужин зэрэг зүйлс багтсан байна.
Тус аранзны ач холбогдол, хэрэгцээ шаардлага чухал байгаа тул малчдад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулж байгаа аж.
Эх сурвалж: ОБЕГ