Уран бүтээлч Г.Төгөлдөрийн цусны цочмог хорт хавдрын эсрэг хандивын аянд нэгдээрэй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уран бүтээлч Г.Төгөлдөрийн цусны цочмог хорт хавдрын эсрэг хандивын аянд нэгдээрэй

/2021.09.24/

Одоо” “Хавар” “Анзаарахгүй” зэрэг дуунуудаараа сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн реппер, ая зохиогч, продюсер Lil Thug-E нь цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байна. Энэ өвчин нь Монголдоо эмчлэгдэх боломжгүй байгаа бөгөөд маш яаралтайгаар чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг нэн даруй хийх шаардлагатай байгаа юм..

Г.Төгөлдөр (Lil Thug-E) нь уран бүтээлийнхээ үг болон аяыг өөрөө гардан бүтээж, доторх ертөнцөө бүхэлд нь тольдон харуулсан хурц шийдэмгий үгс, сэтгэлийн гүнээс нь ундран гарах уран яруу шүлгээрээ сонсогч түмний зүрх сэтгэлд шууд хүрсээр ирсэн нь урлагийн ертөнцөд цоо шинэ өнгө төрхийг нэмсэн билээ. Үүгээр ч зогсохгүй олон арван хамтлаг дуучдын хит уран бүтээлийн аяыг бүтээн туурвиж, орчин цагийн хөгжмийн өнгө төрхийг 29-хөн насандаа тодорхойлж яваа нь цаашид Монголын урлагийн ертөнцөд нэгэн өөрийн гэсэн шинэ урсгалын эхлэлийг тавиад байгаа юм.

Гэвч цусны хорт хавдар гэх энэхүү хүнд аюулт өвчин нь залуу насыг үл харгалзан Lil Thug-E-г тойрч гарсангүй, цаг үеийн хүнд хэцүү байдалтай зэрэгцэн бид бүхний өмнө тулгаран ирлээ.

Өнөөдөр дэлхий дахинд цусны хорт хавдар нь нэн хүнд өвчинд тооцогдож байгаа хэдий ч олон улсын хэмжээнд чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлгэснээр энэхүү өвчин нь эмчлэгдэх боломжтой нь батлагдсан юм.

Түүний эмчилгээний төлбөр нь эхний байдлаар нийт 650 сая төгрөг болох бөгөөд найз нөхөд, гэр бүл, хип хопын ертөнц, Монголын ард түмнээсээ цуглуулах #BigLIFEforLilTHUGE хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

Lil Thug-E эрүүл болж, олон уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзаж байх хувьтай хүн гэдэгт бид итгэж байна.

Албан ёсны Фэйсбүүк хуудас: Big Life for Lil Thug-E

Албан ёсны Инстаграм хуудас: @biglifeforlilthuge

Хандивын данс: Хаан банк 5163496119 Л.Ганчимэг /ээж/

Литвийн Батлан хамгаалах яам хятад гар утас ашиглахгүй байхыг иргэдээсээ хүсчээ
Литвийн Батлан хамгаалах яам хятад гар утас ашиглахгүй байхыг иргэдээсээ хүсчээ
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.