Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байршлыг тогтоож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байршлыг тогтоож байна

/2021.09.24/ Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран Хөвсгөл нуурт зохион байгуулж байгаа дадлага сургалт живсэн техник хэрэгслийг илрүүлэх техникийн сургалтаар үргэлжлэн явагдаж байна.

Сургалтад хамрагдаж байгаа хоёр улсын алба хаагчид Хөвсгөл нуурт хамтарсан гүний шумбалт хийж, тусгай зориулалтын багаж ашиглан нуурын ёроолд живсэн автомашин техникийн байршлыг тогтоож байгаа юм.

Сургалт дадлага энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Өнөөдөр Улаанбаатар хотод 20 хэмийн дулаантай өнжинө
Өнөөдөр Улаанбаатар хотод 20 хэмийн дулаантай өнжинө
 
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
ХОРИГДЛУУД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА УУ, ДАРГА НАРЫН ХАУС БАРЬЖ БАЙНА УУ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.