Өнөөдөр Улаанбаатар хотод 20 хэмийн дулаантай өнжинө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр Улаанбаатар хотод 20 хэмийн дулаантай өнжинө

/2021.09.24/ Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, 20 хэмийн дулаантай өнжинө. Шөнөдөө мөн үүлшиж, дөрвөн хэмийн дулаантай хононо.

Салхины хурд 6-9 метр секунд байна. Гэрээсээ гарахаар төлөвлөж байгаа бол оройн сэрүүнийг тооцоолон гарахыг зөвлөе.

Аймаг хотын цаг агаарын мэдээг авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Оройн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутгаар 5-10 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байх нь гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 3932 иргэнийг дархлаажуулна
ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 3932 иргэнийг дархлаажуулна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.