/2021.09.14/ Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар нь “Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Сэлэнгэ Нэгдсэн Хөтөлбөр”-тэй хамтран гамшгаас хамгаалах сургалт арга зүйн танхимыг байгууллаа.
Уг танхим нь,
Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдад өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар эзэмшүүлэх зорицлалттай “Аврагч мазаалай”,
Өрхийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг иргэдэд түгээх “Аюулгүй өрх”, Галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох “Галын аюулгүй байдал”-ын сургалтын 3 танхимтай юм.
Энэхүү танхимыг байгуулснаар аймгийн оюутан, сурагч, иргэд, ААН-д болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт дадлагуудыг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж байгаа аж.
Эх сурвалж: ОБЕГ