/2021.09.14/:
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Саутгемптоны их сургуулийн мэргэжилтнүүдийн хийсэн мэдэгдлээр бол коронавирусын тахал нь өөр нэгэн тахалыг өдөөж магадгүй гэсэн мэдээлэл гарчээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар SARS-CoV-2 коронавирус нь үнэрлэх мэдрэлийн дагуу тархинд нөлөөлж чаддаг тул сэтгэцийн эмгэгийг үүсгэх өндөр магадлалтай байна.
Эрдэмтдэд тусгай судалгаа хийсэн бөгөөд үүний үр дүнд Ковид-19-өвчнөөр өвдсөн хүмүүс ихэвчлэн мэдрэлийн өвчинтэй холбоотой асуудалтай тулгарч байгаа нь тогтоогджээ. Коронавирусын халдвар авсан хүмүүст ихэнхэд нь нойргүйдэл, ухамсрын алдагдал, хэт цочромтгой байдал, "толгой манарах" гэх мэт хүндрэлүүд ажиглагдаж байна. Ийм нөхцөл байдал нь хүмүүсийг удаан хугацаанд зовоож байна.
Судалгаанд хамрагдсан 267 оролцогчдын
11%-д нь дэмийрэл,
9% -д сэтгэлзүй болон тархины өвчлөл,
7% -д нь янз бүрийн энцефалопати өвчнүүд илэрсэн байна.
Сэтгэл гутралын эмгэг нь 40 наснаас эхлэн гарч ирдэг. Хэрэв та эрүүл амьдралын хэв маягийн дүрмийг дагаж мөрдвөл хүндрэл гарах магадлал эрс бууруулах боломжтой гэдгийг судлаачид тэмдэглэжээ. Тархины танин мэдэхүйн үйл ажиллагааг идэвхтэй харилцаа, мэдлэгээ нэмэгдүүлэх зорилгоор унших, шинэ хоббитой болох, биеийн тамирын дасгалыг тогтмол хийж, жингээ хянах зэргээр бэхжүүлэх хэрэгтэй гэнэ.
Эх сурвалж: fbm.ru