Малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, даатгалд хамруулахыг уриаллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, даатгалд хамруулахыг уриаллаа

/2021.09.09/ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг өчигдөр танилцууллаа.

Энэ үеэр малчдад малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, эрсдэлээс сэргийлэх, малын индексжүүлсэн даатгалд хамруулахыг уриаллаа.

Тэрбээр, "Энэ жил хур бороо ихтэй байсан учраас газрын хөрс нэлээн чийгтэй, намар эрт сэрүүсэх цаг агаарын төлөв харагдаж байгаагаас дүгнэхэд өвөлжилт хүндэрч болзошгүй байна" гэв.

Энэ жил улсын хэмжээнд нийтдээ 1.3 сая тонн өвс, 1.6 тонн сүрэл, 13.000 тонн ногоон тэжээл, 95.9 мянган тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 132 мянган тонн хужир бэлтгэхээр төлөвлөсөн байна. Гүйцэтгэл 13 хувьтай байгаа ажээ.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

ОХУ-ын ЕТГ-ын дэд даргад Алтан гадас одон гардууллаа
ОХУ-ын ЕТГ-ын дэд даргад Алтан гадас одон гардууллаа
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.