/2021.09.09/: Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга, Хэвлэлийн төлөөлөгч Д.С.Песковыг 2021 оны есдүгээр сарын 8-ны өдөр ЭСЯ-ны төв байранд хүлээн авч уулзав.
Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга, Хэвлэлийн төлөөлөгч Д.С.Песковыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг Элчин сайд Д.Даваа гардуулав.
Уулзалтын үеэр Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилт, түүний дотор өндөр, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Эх сурвалж: ГХЯ