Аврагчид таван иргэнийг Ховд голын уснаас аварчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аврагчид таван иргэнийг Ховд голын уснаас аварчээ

/2021.09.07/ Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Баянзүрх” тавдугаар багийн “Бор бургас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 95 км, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ “Мухарын ам” гэдэг газраас Цэнгэл сумын төв рүү зорчиж явсан 5 зорчигчтой “УАЗ-469” маркийн тээврийн хэрэгсэл “Ховд голын усанд осолдсон байна” гэсэн дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 05-нд иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг хүрэлцэн очиход “УАЗ-469” маркийн суудлын автомашин хавцлын зассан замаар уруудаж байгаад жолооны механизм гацаж, 15 метрийн өндөр далангаас унаж, Ховд голд 10 метр урсаж, хажуугаараа тээглэн зогссон байдалтай байжээ.

Аврагчид уснаас аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, 5 / 3 том хүн, 2 хүүхэд / есөн сартай жирэмсэн эх, 3-7 насны хүүхдүүд / иргэнийг аюулгүй газарт эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Аврах ажиллагаа явуулахад “Ховд” голын усны урсгалын хурд 2,5 м/с, гүн нь 1,5 метр, голын өргөн 115 метр, ёроолын байдал чулуурхаг, эргийн байдал намагтай байжээ.

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар

Германы сайд Бундестагийн хорооны хуралдааны үеэр эмнэлэгт хүргэгдлээ
Германы сайд Бундестагийн хорооны хуралдааны үеэр эмнэлэгт хүргэгдлээ
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.