/2021.09.07/: ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний сайд Петер Альтмайер Бундестагийн хорооны хурлаас эмнэлэгт хүргэгдлээ гэж Bild мэдээллээ.
Сонинд бичсэнээр, 63 настай Германы сайд Берлинд Риц-Карлтон хотод болсон Бундестагийн эдийн засгийн хорооны хуралд оролцож байжээ. Орон нутгийн цагаар 21.00 цагийн орчимд түргэн тусламжийн машин улстөрчийг Charite эмнэлэгт хүргэв.
Хэвлэлд тэмдэглэхдээ, Алтмайер хуралдаан эхлэхээс өмнө эрүүл мэндийн байдал муу байгаа талаар, ярихад хэцүү байсан гэж тэмдэглэжээ. Сайдын эмнэлэгт хүргэгдсэн шалтгаан тодорхойгүй байна.
Өмнө нь Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга эмнэлэгт хэвтсэн бөгөөд түүнийг Токио хотын нэгэн эмнэлгийн байгууллагад үзлэг хийж байгаа гэж мэдээлж байсан. Ерөнхий сайдын ойрын эх сурвалжийн мэдээлснээр энэ бол зөвхөн эрүүл мэндийн урьдчилсан үзлэг юм гэж тайлбарлажээ. Дөрөвдүгээр сард Суга эрүүл мэндийн иж бүрэн үзлэг хамрагдсан ба наймдугаар сарын 21-нд хяналтын үзлэгт хамрагдсаны дараа эрүүл мэндийн хувьд ямар ч асуудал гараагүй гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: lenta.ru